TP-Link LS1024G нь 24 ширхэг 10/100/1000Mbps Gigabit RJ45 порттой, оффис болон байгууллагын сүлжээг өргөтгөхөд зориулсан найдвартай unmanaged switch юм. Plug & Play ажиллагаатай тул нэмэлт тохиргоо шаардлагагүйгээр шууд ашиглаж болно. Auto MDI/MDIX дэмждэг учир бүх төрлийн LAN кабельтэй нийцтэй. Desktop болон rackmount суурилуулалтын сонголттой тул серверийн шүүгээ болон ажлын орчинд уян хатан байрлуулах боломжтой. Green Ethernet технологиор эрчим хүч хэмнэх бөгөөд fanless хийц нь чимээгүй ажиллагааг хангана. Олон төхөөрөмжийг нэг дор өндөр хурдтай, тогтвортой холбох шаардлагатай оффис, жижиг дунд бизнесийн сүлжээнд тохиромжтой.